A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/259

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх, бүртгэлээс хасах журам"-ыг баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг цахим татварын системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ