- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/266
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын удирдлага, хамтын ажиллагааны газар /Ц.Энхжавхлан/, Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A