A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/48

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-11/-ыг 1 дүгээр, "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.

3. Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2018 оны А/37 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

/ТЕГ 2020-04-17-өдрийн А/66 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/210

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-11/-ыг 1 дүгээр, "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягтын хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/48 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ