A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 28 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. Мөн тогтоолын тогтоох хэсгийн "Хүнсний тухай хуулийн 18.4," гэсний дараа "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.3," гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 350

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 6.1.11, 6.1.2, 6.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.6, Аялал жуулчлалын тухай хуулийн 20.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.3, 22.9, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.3, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7.1, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.1, 22.2, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 11.3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 221.1, Боловсролын ерөнхий хуулийн 23.3, 24.1.9, Оюуны өмчийн тухай хуулийн 10.3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.9, Усны тухай хуулийн 91.3, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 4.1.3, Хүнсний тухай хуулийн 18.4, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.1, 16.2, Хэмжил зүйн тухай хуулийн 18.2, Цөмийн энергийн тухай хуулийн 10.3, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3, Автотээврийн тухай хуулийн 5.1.6, Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.2-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

(Тэмдэглэх хэсэгт Засгийн газрын 2022 оны 391 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 33, 38, 72 305, 383, 396 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

1. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр хавсралт, Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 5 дугаар хавсралт, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 6 дугаар хавсралт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 7 дугаар хавсралт, Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 8 дугаар хавсралт, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 9 дүгээр хавсралт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 дүгээр хавсралт, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 12 дугаар хавсралт, Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 13 дугаар хавсралт, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 14 дүгээр хавсралт, Усны үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 15 дугаар хавсралт, Уур амьсгалын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 16 дугаар хавсралт, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг 17 дугаар хавсралт, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 18 дугаар хавсралт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 19 дүгээр хавсралт, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 20 дугаар хавсралт, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 21 дүгээр хавсралт, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 22 дугаар хавсралт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 23 дугаар хавсралт, Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 24 дүгээр хавсралт, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 25 дугаар хавсралт, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 26 дугаар хавсралт, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 27 дугаар хавсралт, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 28 дугаар хавсралт, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 29 дүгээр хавсралт, Хүний эрхийг хангах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 30 дугаар хавсралт, Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүнийг 32 дугаар хавсралт, Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 33 дугаар хавсралт, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 34 дүгээр хавсралт, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 35 дугаар хавсралт, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 36 дугаар хавсралт, Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 37 дугаар хавсралт, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 38 дугаар хавсралт, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 39 дүгээр хавсралт, Гэр хорооллын сэргэлтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 40 дүгээр хавсралт, Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 41 дүгээр хавсралт, Боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 42 дугаар хавсралт, Допингийн эсрэг Үндэсний зөвлөл (Платформ)-ийн бүрэлдэхүүнийг 43 дугаар хавсралт, Шинжлэх ухаан, технологийн бодлогын хорооны бүрэлдэхүүнийг 44 дүгээр хавсралт, Хөдөө аж ахуйн сэргэлтийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 45 дугаар хавсралт, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх дэд хороодын бүрэлдэхүүнийг 46 дугаар хавсралт, Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 47 дугаар хавсралт, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 48 дугаар хавсралт, Хилийн чанадаас эх орондоо эргэн суурьших Монгол Улсын иргэдэд чиглэсэн Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг судлан хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 49 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 27 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 371 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 383 дугаар тогтоолоор, 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2023 оны 72 дугаар тогтоолоор, 39 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2023 оны 194 дүгээр тогтоолоор, 6 болон 23 дугаар хавсралтыг Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор тус тус өөрчлөн баталсан.  Мөн энэ тогтоолын 39 дүгээр хавсралтад Засгийн газрын 2022 оны 443 дугаар тогтоол, 31 дүгээр хавсралтад Засгийн газрын 2023 оны 178, 305 дугаар тогтоол, 33, 39 дүгээр хавсралтад Засгийн газрын 2023 оны 313 дугаар тогтоол, 28, 45 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 410 дугаар тогтоол, 19 дүгээр хавсралтад Засгийн газрын 2023 оны 402 дугаар тогтоол, 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 101 дүгээр тогтоол, 18 болон 30 дугаар хавсралтад Засгийн газрын 2024 оны 85 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2023 оны 295 дугаар тогтоолоор 41 дүгээр хавсралт, Засгийн газрын 2023 оны 305 дугаар тогтоолоор 42 дугаар хавсралт, Засгийн газрын 2023 оны 314 дүгээр тогтоолоор 43 дугаар хавсралт, Засгийн газрын 2023 оны 316 дугаар тогтоолоор 44 дүгээр хавсралт, Засгийн газрын 2023 оны 329 дүгээр тогтоолоор 45 дугаар хавсралт, Засгийн газрын 2023 оны 380 дугаар тогтоолоор 46 дугаар хавсралт, Засгийн газрын 2023 оны 482 дугаар тогтоолоор 47 дугаар хавсралт, Засгийн газрын 2024 оны 19 дүгээр тогтоолоор 48 дугаар хавсралт, Засгийн газрын 2024 оны 70 дугаар тогтоолоор 49 дүгээр хавсралтыг тус тус нэмсэн. Засгийн газрын 2023 оны 396 дугаар тогтоооор 12 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон)

2. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын комисс, хороо, тэдгээрийн даргыг 31 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

3. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус, байнгын үйл ажиллагаатай комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг бусад байгууллага, комисс, хороо, зөвлөлийн чиг үүрэгтэй давхардуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн, Засгийн газрын агентлагийн даргатай тохиролцсоны үндсэн дээр баталж ажиллуулж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

4. Хууль тогтоомжид заасан, байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

5. Хууль тогтоомжоор тусгайлан заагаагүй, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийн чиг үүрэг, бүрэлдэхүүнийг нягталж, энэ тогтоолын 1-д заасан Засгийн газрын комисс, хороо, зөвлөлийн үйл ажиллагаатай давхардсан чиг үүрэгтэй, байнгын бус үйл ажиллагаатай комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг татан буулгах арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

6. Энэ тогтоолын 29 дүгээр хавсралтаар баталсан Төрийн бүтээмжийн үндэсний хороо, 30 дугаар хавсралтаар баталсан Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажиллах журмыг баталж, Ажлын алба байгуулан ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгаж, Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг тус тус 5 байхаар тогтоосугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар, "Тогтоолд нэмэлт оруулж, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 288 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 289 дүгээр, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 308 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар, "Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 148 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 115 дугаар, "Тогтоолд өөрчлөлт оруулж, журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дүгээр тогтоолын 1 дэх заалт, 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 202 дугаар, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар, "Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 2, 3 дахь заалт, 2 дугаар хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 107 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 249 дүгээр, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаар, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 333 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 6 дугаар, "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр, "Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 191 дүгээр, "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 262 дугаар, "Үндэсний хорооны ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН