A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам”, “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам”
Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А/63

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ