A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 22

Төрийн ордон,Улаанбаатар хот

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралт, мөн аймгийн Тарагт сумын хилийн цэсийг 2 дугаар хавсралт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хилийн цэсийг 3 дугаар хавсралт, мөн аймгийн Бугат сумын хилийн цэсийг 4 дүгээр хавсралтад заасан тус тусын хилийн цэсийн солбицлын дагуу өөрчлөн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "БНМАУ-ын хотуудын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтад заасан "2.Өлгий хот", "10.Арвайхээр хот" гэсэн хэсгийг, "Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтад заасан "21.Бугат", "154.Тарагт" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР