A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 57

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР