A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 53

Төрийн ордон,Улаанбаатар хот

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд олгосон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталж, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсугай.

2.Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар улсын тусгай хэрэгцээнд авсан Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны газрын зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнээс гаргаж, шинэчлэн тогтоосон хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Гадаад улсын дипломат болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газартай харилцан адил байх зарчмыг баримтлан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР