A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 07 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 41

"Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын "Улсын Их Хурлын Тамгын газар" гэсэн хэсгийн "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-1" гэсэн зэрэглэлд "Нарийн бичгийн дарга" гэснийг "Газрын дарга, Хүрээлэнгийн захирал" гэж, "АА-2" гэсэн зэрэглэлд "Хэлтэс, албаны дарга" гэснийг "Хэлтсийн дарга" гэж, "Эрхэлсэн түшмэл" гэсэн ангиллын "АА-4" зэрэглэлд "Тасгийн дарга, ахлах зөвлөх" гэснийг "Зөвлөх" гэж, "АА-5" зэрэглэлд "Зөвлөх, ахлах референт" гэснийг "Ахлах референт" гэж, "Ахлах түшмэл" гэсэн ангиллын "АА-7 зэрэглэлд "Ахлах шинжээч" гэснийг "Шинжээч" гэж, "АА-8 зэрэглэлд "Шинжээч" гэснийг "Нарийн бичгийн дарга, Даргын туслах" гэж тус тус өөрчилсүгэй.

2."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын "Улсын Их Хурлын Тамгын газар" гэсэн хэсгийн "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-3" гэсэн зэрэглэлд "Албаны дарга, Ахлах зөвлөх" гэж хамааруулан нэмсүгэй.

3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР