


2020 оны 05 сарын 07 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Улсын Их Хурлын Тамгын газар” гэсэн хэсгийн “Тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА-1” гэсэн зэрэглэлд “Нарийн бичгийн дарга” гэснийг “Газрын дарга, Хүрээлэнгийн захирал” гэж, “АА-2” гэсэн зэрэглэлд “Хэлтэс, албаны дарга” гэснийг “Хэлтсийн дарга” гэж, “Эрхэлсэн түшмэл” гэсэн ангиллын “АА-4” зэрэглэлд “Тасгийн дарга, ахлах зөвлөх” гэснийг “Зөвлөх” гэж, “АА-5” зэрэглэлд “Зөвлөх, ахлах референт” гэснийг “Ахлах референт” гэж, “Ахлах түшмэл” гэсэн ангиллын “АА-7 зэрэглэлд “Ахлах шинжээч” гэснийг “Шинжээч” гэж, “АА-8 зэрэглэлд “Шинжээч” гэснийг “Нарийн бичгийн дарга, Даргын туслах” гэж тус тус өөрчилсүгэй.
2.“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Улсын Их Хурлын Тамгын газар” гэсэн хэсгийн “Тэргүүн түшмэл” гэсэн ангиллын “АА-3” гэсэн зэрэглэлд “Албаны дарга, Ахлах зөвлөх” гэж хамааруулан нэмсүгэй.
3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
