A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 43

Төрийн ордон,Улаанбаатар хот

"Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоолын хүснэгтийн "Адилтгах албан тушаал" гэсэн баганын "Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга" гэснийг "Улсын Их Хурлын Тамгын газрын Газрын дарга" гэж өөрчилсүгэй.

2."Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоолын хүснэгтийн "Адилтгах албан тушаал" гэсэн баганын 2 дахь мөрийг "Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны зөвлөх"-д хамаарах "Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх" гэсэн 2 дахь мөр, "Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ахлах референт"-д хамаарах "Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт" гэсэн 3 дахь мөр болгон тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР