A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 12

Төрийн ордон,Улаанбаатар хот

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай" 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр тогтоолд доор дурдсан агуулгатай 7, 8 дахь дэд заалт нэмсүгэй:

"7/Хөнгөн үйлдвэрлэлийн:

1.Амгалангийн Адъяасүрэн

2.Цогт-Очирын Анандбазар

3.Телуханы Аубакар

4.Дамдинсүрэнгийн Өнөрболор

5.Шатарбалын Раднаасэд

6.Ганзоригийн Тэмүүлэн

7.Цэвэгдоржийн Туваан

8/Хүнд үйлдвэрлэлийн:

1.Цогт-Очирын Анандбазар

2.Нанзадын Наранбаатар

3.Одонгийн Цогтгэрэл

4.Баттогтохын Чойжилсүрэн

5.Ганзоригийн Тэмүүлэн

6.Төмөртогоогийн Энхтүвшин

7.Цэвэгдоржийн Туваан

2.Улсын Их Хурлын гишүүн Балжиннямын Баярсайхан, Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан, Дамбын Батлут, Жамбалын Ганбаатар, Хассуурийн Ганхуяг, Тогмидын Доржханд, Мөнхөөгийн Оюунчимэг, Одонгийн Цогтгэрэл, Баттөмөрийн Энхбаяр нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

3.Улсын Их Хурлын гишүүн Телуханы Аубакарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Амгалангийн Адъяасүрэн, Жигжидийн Батжаргал, Гочоогийн Ганболд, Төмөртогоогийн Энхтүвшин нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа, Хассуурийн Ганхуяг, Тогмидын Доржханд нарыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

4."Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай" 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5, 6 дахь дэд заалтын дугаарыг "3, 4, 5" гэж, мөн заалтын 8 дахь дэд заалтын дугаарыг "6" гэж, 7, 9 дэх дэд заалтын дугаарыг "9, 10" гэж, мөн заалтын 8 дахь дэд заалтын гарчгийг "Жижиг, дунд үйлдвэрлэлийн:" гэж тус тус өөрчилсүгэй.

5."Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай" 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 09 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг хүчингүй болгосугай.

6.Энэ тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР