A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар А-231

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, "Монголбанкны зээлийн мэдээллийн албаны дүрэм"-ийн 2 дугаар бүлгийн 2.1 дэх хэсгийн 2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл технологийн газар (Д.Довчинбазар), Зээлийн мэдээллийн алба (С.Ганбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН