A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/76

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж", 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.

2.Цагийн хуваарийг мөрдөж ажиллахыг худалдаа, үйлчилгээний газруудад, ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн ахмад /Ц.Ганхөлөг/, Эмээл толгой 4 дүгээр багийн Засаг дарга /Ө.Тэмүүлэн/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ захирамжийг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдөж ажилласугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга /Б.Өнөрбаяр/-д даалгасугай.

ДАРГА Д.САЙНБИЛЭГ

БАЯНХОНГОР АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/79

Эмээлтолгой

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2/1137 тоот албан бичгийн дагуу сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга (Б.Өнөрбаяр)-т даалгасугай.

ДАРГА Д.МӨНХЖАРГАЛ