A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны дугаар 6 сарын 29-ний өдөр 

Дугаар 495

Улаанбаатар хот

"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Валютын зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Дээрх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам"-ын 2.12 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН