A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 4849 дүгээрт бүртгэв.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль''-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх хадгаламжийн даатгалын хураамжийн түр журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх хадгаламжийн даатгалын хураамжийн түр журам"-ыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдсүгэй.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпораци /Х.Бум-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ДӨЛГӨӨН

ЗХХАЭ-ийн 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 23 дугаарт нийтлэгдсэн.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 177

Улаанбаатар хот

ТҮР ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дууссантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 105 дугаар тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх хадгаламжийн даатгалын хураамжийн түр журам", 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаар тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх түр журам", 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх даатгалын нөхөн төлбөр олгох түр журам"-ыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, холбогдох зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч (С.Баатарсүрэн)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын алба (У.Тамир)-нд даалгасугай.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Г.ДӨЛГӨӨН