A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дархан-Уул аймагт барих арьс, шир, ноос, ноолуур боловсруулах цогцолборын дэд бүтцийн, үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР