A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 998

Улаанбаатар хот

"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АКТИВЫГ АНГИЛАХ,
АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 144/125 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ыг хүчингүй болгох арга хэмжээг авсугай.

3.Энэхүү журмыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгосугай

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН