Хэвлэх DOC Татаж авах
Алдангийн хэмжээ тогтоох тухай /хугацаандаа төлөөгүй татварт/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр                               
Улаанбаатар хот

Дугаар 7 

Алдангийн хэмжээ тогтоох тухай

 Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 

1. Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.044 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.036 хувь байхаар тогтоож, 2021 оны татварын жилд мөрдсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

                                                                                              САЙД                                        Б.ЖАВХЛАН