Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-“Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр                                                                                                                           Дугаар А/39                                                                                                             Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг 01 дүгээр, “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын хавсралт маягтыг 02 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /Б.Бадамцэцэг/, Мэдээллийн технологийн төв /М.Чойжилсүрэн/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/264 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                   Б.ЗАЯАБАЛ