Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

 

2018 оны 04 дүгээр

сарын 06-ны өдөр

Дугаар 37

Төрийн ордон,

Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

 

1. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга /А.Гансүх/-д үүрэг болгосугай.

 

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар захирамжаар баталсан “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгүүдийн ажиллах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧ

ХАЛТМААГИЙН

БАТТУЛГА