Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

2020 оны  02 дугаар

сарын 13-ны өдөр

Дугаар 13

Төрийн ордон, Улаанбаатар хот

                                                                       

                                                                                               

Журам батлах тухай

 

Дайчилгааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 172 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН

 ЕРӨНХИЙЛӨГЧ

ХАЛТМААГИЙН

     БАТТУЛГА