


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 62
Төрийн албаны тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын 4.3.21, 5.31 дэх заалтыг ЗГ-ын 2013-4-13-ны 145-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
