- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХГYЙ БАЙХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХГYЙ БАЙХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 48 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш З хүртэл жилийн доторхи автобус, троллейбусанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A