A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХГYЙ БАЙХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХГYЙ БАЙХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 48 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш З хүртэл жилийн доторхи автобус, троллейбусанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР