A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

2001 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд импортын үрийн буудайнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байсугай.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хууль 2001 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР