A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 2 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байрны өргөтгөл болон Япон-Монголын соёлын төвийн барилгыг барихтай холбогдуулан дотоодоос худалдан авах бараа материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийг 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хамааруулахгүй байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ