A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх зориулалтаар 2001 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2001 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд импортолсон буюу импортлох вакцин, хаврын тариалалтад зориулж 2001 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд импортлох үрийн улаан буудай, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах импортын гаалийн татварын хувь, хэмжээг өөрчлөн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосугай.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ