A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтоосугай:

Хэвлэх

1/ Монгол Улсын Ерөнхий сайд;

2/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Байгаль орчны сайд;

3/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Батлан хамгаалахын сайд;

4/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

5/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Гадаад хэргийн сайд;

6/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Дэд бүтцийн сайд;

7/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд;

8/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Санхүү, эдийн засгийн сайд;

9/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Үйлдвэр, худалдааны сайд;

10/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Хууль зүй, дотоод хэргийн сайд;

11/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Хүнс, хөдөө аж ахуйн сайд;

12/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Эрүүл мэндийн сайд;

13/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ