A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:

Хэвлэх

Ерөнхий чиг үүргийн:

1/ Гадаад хэргийн яам;

2/ Сангийн яам;

3/ Хууль зүй, дотоод хэргийн яам.

Чиглэлийн:

4/ Байгаль орчны яам;

5/ Батлан хамгаалах яам;

6/ Барилга, хот байгуулалтын яам;

7/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;

8/ Зам тээвэр, аялал жуулчлалын яам;

9/ Түлш, эрчим хүчний яам;

10/ Үйлдвэр, худалдааны яам;

11/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

12/ Хүнс, хөдөө аж ахуйн яам;

13/ Эрүүл мэндийн яам.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР