- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн:
1/Гадаад харилцааны яам;
2/Сангийн яам;
3/Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
4/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
5/Батлан хамгаалах яам;
6/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;
7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;
8/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;
9/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
10/Эрдэс баялаг, эрчим хүчний яам;
11/Эрүүл мэндийн яам.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A