A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2007 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн ямааны тоогоор тооцож нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөгийг малчид болон мал бүхий иргэнд нэг удаа олгоно.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нэг удаагийн арга хэмжээнд шаардагдах 30.5 тэрбум /гучин тэрбум таван зуун сая/ төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу тус сангаас санхүүжүүлнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ