A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,080,005.4 сая төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

/Энэ зүйлд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дүгээр зүйл.Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 3,609,784.5 сая төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

/Энэ зүйлд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүнг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн /сая төгрөгөөр/

1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

20.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

20.0

2

Монгол Улсын Их Хурлын дарга

100.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

100.0

3

Монгол Улсын Ерөнхий сайд

131,573.9

Төрийн өмчийн хороо

125,313.0

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

3,000.0

Цөмийн энергийн газар

1,864.4

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

1,396.5

4

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

10,326.0

Улсын бүртгэлийн ерөнхий газар

8,335.1

Оюуны өмчийн газар

618.0

Стандартчилал, хэмжил зүйн газар

1,052.9

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

320.0

5

Монгол Улсын Шадар сайд

10,035.5

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

485.0

аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

552.0

Хүүхдийн төлөө газар

111.7

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

8,886.8

6

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

1,380.3

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

1,380.3

7

Гадаад харилцааны сайд

19,510.6

Дипломат төлөөлөгчийн газрууд

11,994.6

Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар

3,858.5

Гадаадын хөрөнгө оруулалтын газар

9.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

3,648.5

8

Сангийн сайд

2,770,456.5

Татварын ерөнхий газар

1,381,930.0

үүнээс:Төсвийн тогтворжуулалтын сан

218,977.1

Гаалийн ерөнхий газар

1,367,046.0

Сангийн яам

16,480.5

Монголбанк

5,000.0

9

Хууль зүй, дотоод хэргийн сайд

10,655.1

Архивын ерөнхий газар

71.0

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

1,104.2

Цагдаагийн ерөнхий газар

60.0

Замын цагдаагийн газар

2,109.4

аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэс

295.9

Нийгмийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдэд олгох санхүүжилтийн орлого

1,754.2

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

40.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

5,220.4

10

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

1,258.1

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

1,000.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

258.1

11

Батлан хамгаалахын сайд

23,248.0

Нийгмийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдэд олгох санхүүжилтийн орлого

1,816.1

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

21,431.9

12

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

9,271.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

9,271.0

13

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

52,580.0

Нийгмийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдэд олгох санхүүжилтийн орлого

70.2

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

51,802.9

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

706.9

14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

47,628.7

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

47,628.7

15

Эрүүл мэндийн сайд

77,443.6

Нийгмийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдэд олгох санхүүжилтийн орлого

69,520.2

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

7,923.4

16

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

52,617.3

Иргэний нисэхийн ерөнхий газар

41,546.3

Автотээврийн газар

900.0

Авто замын газар

1,072.5

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба

4,750.0

"Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани

628.0

Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар

2,965.1

Монгол Улсын далайн захиргаа

300.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

455.4

17

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд

89,864.4

Ашигт малтмалын газар

17,331.0

Газрын тосны газар

71,360.3

Эрчим хүчний газар

655.0

харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлого

518.1

18

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

526.5

19

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга

10.0

20

Үндэсний статистикийн хорооны дарга

14.4

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6 дугаар зүйл.Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгогдсон төсөв зарцуулах эрхийг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн /сая төгрөгөөр/

1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

4,360.9

2

Монгол Улсын Их Хурлын дарга

13,249.1

3

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга

422.9

4

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

1,144.3

5

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга

13,164.8

6

Улсын ерөнхий прокурор

10,350.5

7

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга

1,067.2

8

Монгол Улсын Ерөнхий сайд

62,628.6

9

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

40,338.0

10

Монгол Улсын Шадар сайд

97,643.8

11

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

26,244.8

12

Гадаад харилцааны сайд

37,190.5

13

Сангийн сайд

252,897.7

14

Хууль зүй, дотоод хэргийн сайд

200,359.0

15

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

94,168.2

16

Батлан хамгаалахын сайд

110,314.4

17

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

706,445.8

18

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

409,856.1

19

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд

190,880.7

20

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

418,646.5

21

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

534,884.2

22

Эрүүл мэндийн сайд

340,925.0

23

Төрийн албаны зөвлөлийн дарга

377.5

24

Сонгуулийн ерөнхий хорооны дарга

24,266.2

25

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга

313.4

26

Монгол Улсын Ерөнхий аудитор

1,089.5

27

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

1,256.0

28

Үндэсний статистикийн хорооны дарга

5,177.7

29

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга

856.8

30

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дарга

5,443.7

31

Авлигатай тэмцэх газрын дарга

3,820.7

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл.Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 933,164.3 сая төгрөгөөр, гадаад төслийн зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтын хэмжээг 93,103.3 сая төгрөгөөр тус тус баталсугай.

Хэвлэх

/Энэ зүйлд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны улсын төсвийн Тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 218,977.1 сая төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

/Энэ зүйлд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ, ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО

9 дүгээр зүйл.Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Аймаг

Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ

/сая.төгрөгөөр/

1

Архангай

3,068.4

2

Баян-Өлгий

2,345.1

3

Баянхонгор

3,032.9

4

Говь-Алтай

1,069.8

5

Дундговь

2,019.3

6

Завхан

3,550.3

7

Өвөрхангай

3,411.0

8

Увс

3,763.8

9

Ховд

2,416.1

10

Хөвсгөл

4,211.7

11

Говьсүмбэр

551.6

Нийт дүн

29,439.9

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл. 2011 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Аймаг

Татан төвлөрүүлэх орлогын хэмжээ

/сая төгрөгөөр/

1

Булган

831.9

2

Дорноговь

2,546.1

3

Дорнод

924.3

4

Өмнөговь

60,907.1

5

Сүхбаатар

870.3

6

Сэлэнгэ

10,395.0

7

Төв

2,586.8

8

Хэнтий

182.0

9

Дархан-Уул

2,478.6

10

Улаанбаатар

20,898.1

11

Орхон

62,442.4

Нийт дүн

165,062.8

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

11 дүгээр зүйл."Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

Хэвлэх

12 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ