A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх чиглэл"-ийн "А.Улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд" гэсэн хэсгийн 22 дугаар заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

22.Стратегийн судалгааны

хүрээлэн Үндэсний аюулгүй

байдлын зөвлөл

-

2. Стратегийн судалгааны хүрээлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяалалд шилжсэнтэй холбогдуулан тус хүрээлэнгийн төсөв, эд хөрөнгийг одоогийн орон тооны хамт зохих журмын дагуу энэ оны 5 дугаар сарын 15-наар тасалбар болгон шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд М.Сономпилд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ