A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧӨӨС ОЛОН НИЙТИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа дамжуулах, дахин дамжуулах техник, станц болон үндэсний радио, телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээсүгэй

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар тодорхойлогдсон 5.248.189.587 төгрөгийн үндсэн, 272.873.442 төгрөгийн эргэлтийн, бүгд 5.521.063.029 төгрөгийн төрийн өмчийн эд хөрөнгийг шинээр байгуулагдах Олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН