A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТАНД ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн тохиолдолд тэдгээрийг цалин нь буурахааргүй ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах буюу тийм ажил байхгүй бол ажил эрхлэх хүртлэх 6 сарын хугацаанд тухайн албан тушаалд байхдаа авч байсан цалинтай тэнцэх хэмжээний, хэрэв төрийн байгууллагад бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ