A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 7 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

УЛСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХАД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1 дүгээр зүйл. Улсын хилийг хамтран шалгах явцад байгалийн нөлөөллөөс шалтгаалан газрын гадаргуу, усны гольдрил өөрчлөгдсөнөөс хилийн шугамын байршлыг тодотгох шаардлага гарсан тохиолдолд хил залгаа улстай хилийн дэглэмийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн шугамыг уул шугамаас аль нэг тийш, 200 метр хүртэл зайд өөрчилж тухайн өөрчилсөн газар нутгийг адил чанарын газар нутгаар сольж зохицуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар тухай бүрд нь шийдвэрлэж, хил шалгах ажлын төгсгөлөөр нэгтгэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас илүү хэмжээний газар нутгийн зохицуулалтын асуудлыг Засгийн газар тухай бүрд нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ