A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 267

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, 12.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Эрдэс боловсруулалтын технологийн шинжилгээний төвийг "Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн" болгон зохион байгуулж Шинжлэх ухааны академийн харьяанд шилжүүлсүгэй.

2. "Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн" байгуулсантай холбогдон гарах зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН