A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

10000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОЖ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

1996 оны 1 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "10000 төгрөг"-ний дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.

2.Гүйлгээнд байх бэлэн мөнгөний дэвсгэртийн бүтцийг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "10000 төгрөг"-ийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк /Моломжамц/-д зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ