A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 31

Төрийн ордон, Улаанбаатар хот

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцан, Дагвадоржийн Очирбат, Жамъянхорлоогийн Сүхбаатаp нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Дангаасүрэнгийн Энхбат нарыг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр баталсугай.

3.Энэ тогтоолыг 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ