A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 107

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Халиун бугыг агнах, ашиглахтай холбогдуулан Засгийн газар, түүний харъяа байгууллагуудаас гаргасан шийдвэрийг Ан агнуурын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нийцүүлэн өөрчлөхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

2.Халиун бугыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үндэсний хөтөлбөрийг 1998 оны 4 дүгээр улиралд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ