A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛЖ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛЖ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 63

Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг энэ оны гуравдугаар улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэх;

2)улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийн оноосон нэрийн давхардлыг арилгах.

2.Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тооцож Монгол улсын Компанийн тухай болон Хоршооллын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

3.Аж ахуйн нэгжийн тухай хуулийг оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусган бүрэн эхээр нь энэ оны 8 дугаар сарын 1-ний дотор хэвлүүлэхийг улсын Их Хурлын тамгын газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ