A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХИЛИЙН ЗААГИЙГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1."Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зааг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР