A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 31

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Байгаль орчны тухай багц хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Байгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг баталж мөрдүүлэх, мэргэжлийн албадыг хуульд нийцүүлэн 1995 онд багтаан өөрчлөн зохион байгуулах;

2/байгалийн бүх төрлийн баялгийн нөөцийг тогтоох, үнэлэх ажлыг хуульд заасан хугацаанд зохион байгуулж байх;

3/байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, байгаль орчны мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг 1996 онд багтаан гүйцэтгэх;

4/Байгаль орчны тухай багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сургалт, сурталчилгааны ажлыг төв, орон нутагт зохион байгуулж, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэх;

5/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг 1995 онд багтаан Байгаль орчны тухай багц хуультай нийцүүлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ