A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 12

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дангаасүрэнгийн Энхбатыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

2.Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ