A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Галт зэвсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2001 оны 4 дүгээрсарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 41

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Галт зэвсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ Галт зэвсгийн тухай хуулийн 18.1-д заасан тооллогыг 2001 оны хувьд гуравдугаар улиралд багтаан явуулах;

2/ иргэн, хуулийн этгээдийн цуглуулга, музейн үзмэрт хадгалагдаж байгаа байлдааны зориулалттай галт зэвсгийг хөнөөх чадваргүй болгох, эсхүл нөхөн төлбөртэйгээр хураан авах;

3/ галт зэвсгийг нөхөн төлбөртэйгээр хураан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсөвт тусгаж батлуулах;

4/ иргэдийн өмчлөлд байгаа бэлэг дурсгалын гар бууг өмчлөгч нь хураалгахгүй гэж үзсэн тохиолдолд цуглуулгын зориулалттай гэж үзэн хөнөөх чадваргүй болгох.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ