A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н. Энхбаяр/-т даалгасугай:

1/гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор шүүгч, прокурор, цагдаагийн болон нийгмийн ажилтныг давтан сургах, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх зорилгоор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлан, хэрэгжүүлэх;

2/хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /Т.Ганди/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР