A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100

Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Засгийн газраас тогтоохоор хуульд заасан жагсаалт, зааварчилга, холбогдох бусад баримт бичгийг 1994 оны 3 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх;

2)дархлалын олдмол хомсдол өвчний халдвартай буюу өвчтэй хүн, халдварт материалтай байнга харьцаж ажиллах үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллагыг материаллаг бааз,боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжэээ авах.

2."Дархлал хомсдох хамшинж өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар зарлигийг Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ