A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫНТОГТООЛ

2005 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 16

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13, 21 дүгээр зүйлд тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР