A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 32

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурал 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 42.1.3-т өөрчлөлт оруулсан хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН